Узбекистан, Тайланд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулахаар тохиролцов
Хэлэлцээрийн төслийг Тайландын тал хянаж байна. Тайланд 9 дүгээр сард Узбекистан зэрэг 93 улсын иргэдийн 60 хоногийн визгүй зорчих эрхийг цуцалсан юм.

Узбекистан, Тайланд хоёр улс хооронд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулахаар тохиролцсоныг Узбекистаны Гадаад хэргийн яам мэдэгджээ. Одоогоор баримт бичгийн төслийг Тайландын тал хянаж байна. Энэ тухай Газета.уз сайт мэдээлэв.
Хэлэлцээрийн талаарх тохиролцоонд Узбекистан, Тайландын гадаад хэргийн яамд шууд хэлэлцээ хийснээр хүрчээ. Яамны тэмдэглэснээр, 5 дугаар сараас хойш Узбекистаны иргэдийг Тайландад зорчих таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн дипломат арга хэмжээг эрчимжүүлсэн байна.
Яам Узбекистаны иргэд Тайландын цахим виз мэдүүлэхэд тулгарч буй асуудлын хүрээнд ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд Тайланд дахь Узбекистаны Ерөнхий консулын газар тус улсын Гадаад хэргийн яам, Аялал жуулчлал, спортын яамтай тогтмол хоёр талын уулзалт хийж байна.
Өмнөх өдөр нь Тайландын Нэйшн сонин Тайландын Аялал жуулчлал, спортын яам виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг харгалзан Узбекистан, Колумби, Мексикийн жуулчдад визгүй зорчих горимыг 15 хоногийн хугацаатайгаар сэргээхийг дэмжиж байгааг мэдээлсэн.
Тайланд 9 дугаар сард Узбекистан зэрэг 93 улсын иргэдийн 60 хоногийн визгүй зорчих горимыг цуцалсан бөгөөд одоо Узбекистаны иргэд урьдчилан виз мэдүүлэх, визийн хураамжаа Москва дахь Тайландын Элчин сайдын яаманд төлөх шаардлагатай байгаа юм.



