Узбекистаны 38 их сургууль Азийн их сургуулиудын жагсаалтад багтав
Судалгааны үр дүн сул байгаа нь гол сорилт хэвээр байна.

Узбекистаны 38 их сургууль Кью Эс байгууллагын Азийн их сургуулиудын 2027 оны жагсаалтад багтжээ гэж Газета.уз сайт мэдээлэв.
Жагсаалтад Азийн 26 орон, нутаг дэвсгэрийн 1722 их сургууль орсон бөгөөд Узбекистаны 15 шинэ сургууль нэмэгджээ.
Узбекистаны сургуулиудаас Ташкентын усалгаа, хөдөө аж ахуйн механикжуулалтын инженерүүдийн хүрээлэн 113 дугаар байрт орсон ч өнгөрсөн жилээс 10 байраар унасан байна. Самаркандын их сургууль 92 байраар ахиж 215 дугаарт бичигджээ.
«Узбекистан бол энэ жилийн жагсаалтын хамгийн эрчимтэй хөгжиж буй дээд боловсролын системийн нэг» гэж байгууллагын ахлах дэд ерөнхийлөгч Бен Саутер хэлсэн байна.
Узбекистаны сургуулиуд хамгийн бага оноог нэг нийтлэлд ногдох ишлэл, багшид ногдох нийтлэлийн тоогоор авсан аж.
Азид Хонконгийн их сургууль нэгдүгээр байраа хадгалж, Бээжингийн их сургууль хоёрдугаарт, Цинхуа их сургууль гуравдугаарт оржээ. Төв Азиас 99 их сургууль багтсан юм.



