Эдийн засаг

Узбекистаны жилийн инфляци 10 дугаар сард 6.5 хувь болж хурдасчээ

Бензины үнэ нэг жилийн дотор 19.5 хувиар өсчээ.

Газета.uzGazeta1 мин унших

Зураг: Газета.uz

Узбекистанд 10 дугаар сард хэрэглээний үнэ 0.6 хувиар өсч, жилийн инфляци 9 дүгээр сарын 6.4 хувиас 6.5 хувь болж хурдассаныг тус улсын Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд үндэслэн Газета.уз сайт мэдээлжээ.

Гэвч энэ үзүүлэлт өнгөрсөн оны 10 дугаар сарын 7.8 хувиас доогуур хэвээр байна.

Хүнсний барааны үнэ сард 1 хувь, жилд 6.4 хувиар, хүнсний бус барааных сард 0.2, жилд 5.6 хувиар, үйлчилгээний үнэ сард 0.6, жилд 7.3 хувиар нэмэгджээ. Хүнсний гол бүтээгдэхүүнээс өндөгний үнэ сард 5.2 хувь, жилд 12.7 хувиар хамгийн их өссөн байна.

Пропаны үнэ жилд 44.7 хувиар өссөн бол метаны үнэ 10 хувиар нэмэгджээ. Ташкентад шинэ тариф нэвтрүүлсний дараа метроны зорчих хөлс 26.1 хувиар өссөн байна.

Оны эхнээс хэрэглээний үнэ 4.8 хувиар өссөн нь өнгөрсөн оны мөн үеийн 5.7 хувиас бага юм.

Бусад мэдээ