Япон кибер халдлагын томоохон бай болж, 260 сая орчим мэдээлэл алдагджээ
Задралын тоо сүүлийн таван жилийн дээд хэмжээнд хүрсэн ч компаниудын хамгаалалт сул хэвээр байна.

Японы Хувийн мэдээлэл хамгаалах хороонд 2026 оны дөрөвдүгээр сараас хойш компаниудаас мэдээлсэн хууль бус нэвтрэлтээр алдагдсан мэдээлэл 260 сая орчим удаад хүрсэн нь хүн амын хоёр дахин их гэж Эр Эф Ай мэдээлжээ.
ММ судалгааны хүрээлэнгийн тооцоогоор энэ оны есөн сард кибер халдлагаар 454 удаа мэдээлэл алдагдсан нь өнгөрсөн оны мөн үеийн 304-өөс 49 хувиар өссөн байна. Аравдугаар сарын 13 гэхэд энэ тоо 485 хүрч, 2025 оны бүтэн жилийн 432-оос давжээ.
Автомашин хуваалцах Таймс Кар үйлчилгээний 6.6 сая орчим гишүүний мэдээлэл алдагдсан байна. Сагава Экспресс 53.23 сая хүртэл мэдээлэл задарсан байж болзошгүй гэж мэдэгджээ.
Номура судалгааны хүрээлэнгийн судлаач Кияучи Такахидэ дөрвөн томоохон компанийн борлуулалт 154.2 тэрбум иенээр буурч, дотоодын нийт бүтээгдэхүүнд 55.68 тэрбум иений хохирол учирсан гэж тооцжээ.
Цилинь хэмээх олон улсын хакерын бүлэг Японыг компьютерын хамгаалалт хамгийн сул орнуудын нэг гэж нэрлэжээ. Майкрософтын тайланд Азид Тайванийн дараа хамгийн олон заналхийлэлд өртөж буй орон гэж дурдсан байна.
Японы засгийн газрын судалгаагаар компаниудын 98 хувь ямар нэг хамгаалалтын арга хэмжээ авсан ч аюулгүй байдлын засвар суулгах, нэвтрэлтийн бүртгэл хөтлөх нь дөч орчим хувьд л хийгддэг ажээ.
Дэлхийн энхийн индексээр Япон 163 орноос 10 дугаарт бичигдсэн нь нийгмийн аюулгүй байдал өндөр хэдий ч хамгаалах мэдрэмж сул байгааг тайлбарлаж болох юм гэж нийтлэлд дүгнэжээ.


