Египетийн Гизагийн пирамидын дэргэд орчин үеийн урлагийн үзэсгэлэн нээгджээ
Пирамидын дэргэдэх бүтээлүүд эртний өв орчин үеийн урлагт хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна.

Египетэд Ар д'Эжипт байгууллагын зургаа дахь удаагийн үзэсгэлэн Гизагийн пирамидуудын дэргэд нээгдсэнийг Африканьюс телевиз мэдээлжээ.
Египетийн байгаль, эртний дурсгалууд зөвхөн арын дэвсгэр бус, бүтээлүүдийн үзэл санааны тулгуур болж, өнгөрсөн ба өнөөгийн хооронд яриа өрнүүлж байна.
Франц-Америкийн мультимедиа зураач Рафаэль Ширли элсэн цөл рүү сунаж тогтсон төмөр, далдуу модны зэгсээр нэхсэн нуман хаалганы цуврал бүтээжээ.
«Энэ нь нэг ёсондоо хүмүүс дундуур нь алхаж, пирамидууд болон өөрсдийн байгаа орон зайг мэдрэх боломжтой хаалга юм» гэж Ширли хэлсэн байна.
Бараг сар үргэлжлэх үзэсгэлэнгийн бүтээлүүд 4500 жилийн дараа ч пирамидууд орчин үеийн урлагийн эх сурвалж хэвээр байгааг харуулж байна. Франц зураач Жоффруа Питоны бүтээл ч Гизад тавигдсан аж.
Энэ жилийн үзэсгэлэнг голдуу эмэгтэй уран бүтээлчид удирдаж, орон зайн дэг жаяг, соёлын дурсамжийн сэдвийг хөндөж байна.
Үзэсгэлэн 11 дүгээр сарын 28 хүртэл үргэлжилнэ.



