Европчуудын ихэнх уур амьсгалын хямралтай тэмцэхийг дэмжих ч өндөр зардлыг эсэргүүцэж байна
Санал асуулгыг Туркт болох уур амьсгалын бага хурлын өмнө явуулжээ.

Европын зургаан орны иргэдийн ихэнх хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт бодит гэж үзэж, удахгүй арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа ч хэт их золиос гаргахыг хүсэхгүй байгааг Ю Гов судалгааны байгууллагын санал асуулга харуулсныг Гардиан сонин мэдээлжээ.
Германд 69 хувь, Францад 80 хувь нь уур амьсгал өөрчлөгдөж байна гэж үзсэн бол цөөхөн буюу 1-4 хувь нь үгүйсгэжээ. Дани, Франц, Герман, Итали, Испани, Их Британийн оршин суугчдын 79-89 хувь нь олон улсын хамтын ажиллагаагаар хямралтай илүү үр дүнтэй тэмцэнэ гэж үзжээ.
Судалгаанд хамрагдсан орон бүрийн 65-83 хувь нь уур амьсгалын хямралд санаа зовж байгаа бөгөөд 23-42 хувь нь маш их санаа зовж байна.
Мод тарих, эрчим хүчний хэмнэлтийг татаасаар дэмжих, нэг удаагийн хуванцарыг хориглох, их хэмжээгээр ялгаруулагчдад татвар ногдуулах зэрэг арга хэмжээг дэмжсэн бол түлшний татварыг нэмэх, мах, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах, нислэгийн тийзэнд татвар ногдуулах, бензин, дизель шинэ машиныг хориглохыг эсэргүүцжээ.
Европ бол дэлхийн хамгийн хурдан дулаарч буй тив бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар чулуужсан түлш шатаахаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт халуун давалгаа, ган, түймэр, хүчтэй шуурганы давтамж, хүчийг нэмэгдүүлж байна.



