Европын цөмийн судалгааны төвийн эрдэмтэд маш ховор бөөмийн задралын нотолгоо олжээ
Арван тэрбумд нэг л удаа тохиолдох задрал нь атомын доорх ертөнцийн бараг судлагдаагүй хэсгийг харах боломж олгож байна.

Европын цөмийн судалгааны төв ЦЕРН-ий эрдэмтэд маш ховор бөөмийн задралын нотолгоо олсныг Евроньюс телевиз мэдээлжээ.
Нээлтийг протонуудыг мөргөлдүүлж, эрдэмтдийн судлах бөөмсийг үүсгэдэг Адроны том мөргөлдүүлэгч ашиглан хийжээ. Судлаачид эдгээр мөргөлдөөнд үүсдэг богино наслалттай гоо бөөмсийг судалж, тэдгээрийн нэг нь өөр бөөмс болон хувирах маш ховор үйл явцын нотолгоог олжээ.
Энэ үйл явц 10 тэрбум тохиолдлын нэгд л тохиолдоно гэж таамаглаж байжээ. Эрдэмтэд ийм өчүүхэн хэмжээсийг атомын доорх ертөнцийн судлагдаагүй хил хязгаар гэж үздэг бөгөөд тэнд шинэ суурь бөөмс нээнэ гэж найдаж байна.
Энэ өчүүхэн ертөнцийг судлах нь орчлон ертөнцийн 95 орчим хувийг бүрдүүлдэг харанхуй матери, харанхуй энергийн мөн чанар зэрэг физикийн хамгийн том асуултуудад хариулахад тусалж болох юм.



