Дэлхий

Зеленский Мелания Трампад Украины эмэгтэйчүүдийн хамгийн дээд одонг олгов

Орос, Украины төлөөлөгчид Пүрэв гарагт Цагаан ордонд уулзана.

BBC News1 мин унших

Зураг: BBC News

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампад эмэгтэйчүүдэд олгодог хамгийн дээд шагнал болох Гүнж Ольгагийн нэгдүгээр зэргийн одонг олгожээ гэж Би Би Си мэдээлэв.

Зарлигт Украинд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэхэд хувь нэмэр оруулсан, дайнд өртсөн хүүхдүүдийн төлөө ажилласан гэж үндэслэлээ бичжээ.

Энэ шагнал Херсон мужид Оросын эзэлсэн Олешки хотоос хэдэн зуун хүнийг нүүлгэн гаргах боломж олгосон гал зогсоолтын дараа олгогдож байна.

Цагаан ордны мэдээллээр Мелания Трамп хоёр талын яриаг бие даан санаачилж, гал зогсоолтод хүрсэн аж. Орос, Украин аль аль нь түүнд талархал илэрхийлсэн ч оролцооных нь хэмжээг тодруулаагүй байна.

Пүрэв гарагийн уулзалтад Украины хүний эрхийн комиссар Дмитро Лубинец, депутат Давид Арахамия, Оросын хүний эрхийн комиссар Яна Лантратова, Кирилл Дмитриев оролцоно.

Украины мэдээллээр 2022 оноос хойш бараг 20,000 хүүхдийг Орос, Беларусь руу хууль бусаар аваачсан байна.

Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид ирэх долоо хоногт Абу Дабид уулзах бөгөөд энэ нь 2 дугаар сараас хойшхи анхны гурван талт уулзалт болох юм.

Бусад мэдээ