Дэлхий

Абу Даби дахь Украины асуудлаарх гурван талт хэлэлцээ өндөрлөжээ

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Орос, АНУ, Украины Абу Даби дахь гурван талт хэлэлцээ өндөрлөж, Оросын төлөөлөгчид удахгүй хэвлэлийн бага хурал хийж үр дүнгээ танилцуулах юм. Энэ тухай Интерфакс агентлаг хэлэлцээний багийн эх сурвалжийг иш татан мэдээлэв.

Хэвлэлд хаалттай явагдсан хэлэлцээ хоёр өдөр үргэлжилжээ. Хоёр дахь өдөр талууд нэг цаг хагас орчим ярилцсан бол эхний өдөр уулзалт дөрөв орчим цаг үргэлжилсэн байна.

Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахалж, Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Михаил Галузин, Жанжин штабын Ерөнхий газрын дарга Игорь Костюков, Холбооны аюулгүй байдлын албаны Алексей Комков нар багтсан байна.

АНУ-ын талаас Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар оролцжээ.

Бусад мэдээ