Абу Дабид Украины асуудлаарх гурван талт хэлэлцээ дахин эхэлжээ
Уулзалтыг хэвлэлд хаалттай явуулж, Оросын олон шинжээч оролцож байна.

Украины асуудлыг зохицуулах талаарх Орос, АНУ, Украины гурван талт хэлэлцээний хоёр дахь өдөр Абу Дабид эхэлснийг хэлэлцээний багийн эх сурвалж мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Оросын хэлэлцээний багийн эх сурвалжийн хэлснээр, хэвлэл мэдээллийнхнийг уулзалтад оролцуулаагүй аж. Өмнөх өдрийн уулзалт дөрөв орчим цаг үргэлжилсэн байна.
Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахалж, Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Михаил Галузин, Жанжин штабын Ерөнхий газрын дарга Игорь Костюков, Холбооны аюулгүй байдлын албаны Алексей Комков нар багтжээ. Мөн шинжээчдийн түвшинд Жанжин штаб, Холбооны аюулгүй байдлын алба, Гадаад хэргийн яамны албан тушаалтнууд оролцож байна.
АНУ-ын талаас Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар оролцож байна.
Эх сурвалжийн өмнө нь хэлснээр, гурван талт уулзалтын гол сэдэв нь мөргөлдөөний дараах Европын аюулгүй байдлын шинэ тогтолцоо байх бөгөөд Украины асуудал хэлэлцүүлгийн зөвхөн нэг хэсэг байх юм. Оролцогчид аюул заналаас урьдчилан сэргийлэх механизм боловсруулж, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхаарна гэнэ.



