Аляск дахь оросуудын суурин Николаевск хүн ам нь өсөж, шинэ сургуультай болжээ
2025 оны 7 дугаар сарын байдлаар Николаевскийн хүн ам 364 болж, 2020 оны тооллогоос 11 хувиар өсчээ.

Аляск дахь оросуудын суурин Николаевскт хуучин сургуулиа хаасны дараа хүн ам нь өсөж буй энэ үед шинэ сургууль нээснийг РИА Новости агентлаг албан ёсны баримт бичиг, мэдээлэлд үндэслэн энэ сарын 16-нд мэдээлэв.
Shot Telegram суваг 11 дүгээр сарын 9-нд Николаевскт 20 хүрэхгүй хүүхэд суралцдаг байсан сургууль 2025 онд хаагдсан тухай мэдээлж, суурин ойрын хэдэн арван жилд устаж болзошгүй гэж санаа зовж буйгаа илэрхийлсэн юм. Гэтэл РИА Новостигийн судалсан тооцоогоор 2025 оны 7 дугаар сарын байдлаар Николаевскт 364 хүн амьдарч байгаа нь 2020 оны тооллогоор бүртгэгдсэн 328 хүнээс 11 орчим хувиар их байна.
Тойргийн удирдлага хуучин сургуулийг 2024–2025 оны хичээлийн жил дууссаны дараа хаасан. Шинэ сургууль 2027 оны санхүүгийн жилд төрөөс санхүүжилт авах эрхтэй болсныг Аляскийн Боловсролын газар 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн захидлаар баталжээ.
Тойргийн удирдлага шинэ сургуульд энэ хичээлийн жилд бага ангийн бүтэн цагийн багш, тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах хагас цагийн багш хайж байна. 11 дүгээр сарын 12-ны байдлаар хоёр ажлын байр хоёулаа сул хэвээр байв.
Аляск дахь оросуудын бусад суурин болох Нинилчик, Вознесенкагийн сургуулиуд ч энэ хичээлийн жилд багш хайж байгаа нь РИА Новостигийн судалсан, 11 дүгээр сарын 12-ны байдлаарх тойргийн сул ажлын байрны жагсаалтаас харагдаж байна. Нинилчикийн зарыг 11 дүгээр сарын 6-нд нийтэлсэн бөгөөд хичээлийн жилийн эцэс хүртэл бүтэн цагийн ажил санал болгожээ.



