Дэлхий

АНУ-ын Агаарын хүчин Алеутын арлууд дахь цэргийн нисэх буудлаа дахин ашиглаж эхэлжээ

Шемья арал Оросын Командор арлуудаас 440 км-ийн зайд оршдог.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

АНУ-ын Агаарын цэргийн хүчин Аляскийн Алеутын арлуудад хамаарах Шемья арлын нисэх буудлыг хэдэн арван жилийн дараа анх удаа дахин ашиглаж эхэлснийг Дэ Уор Зон сайтыг иш татан Интерфакс мэдээлжээ.

Ф-16 сөнөөгчид аравдугаар сард Эрексон авиабаазад агаарын довтолгооноос хамгаалах байлдааны жижүүрт эргэн иржээ. Энэ нь Хойд Америкийн агаар, сансрын хамгаалалтын командлалын Нобл Дефендер нэртэй тогтмол ажиллагааны хүрээнд болсон юм.

Уг ажиллагаа нь АНУ, Канадыг аль ч чиглэлийн заналхийллээс хамгаалах бэлэн байдлыг шалгадаг.

Америк, Канадын сөнөөгчид оролцсон олон улсын ажиллагааны оргил болсон энэ байршуулалт нь АНУ Арктик, Номхон далайн хойд хэсэгт улам анхаарч байгааг харуулж байна гэж тус сайт бичжээ.

1943 онд Шемья арал дээр радар, цаг уурын станц, 3 км урт зурвас, онгоцны шатахуун түгээх станц барьжээ. 1960-аад онд энд 1.5 мянга хүртэл америк алба хаагч байсан. Агаарын баазыг 1994 онд хаасан ч нисэх буудал, Камчатка дахь Оросын Кура пуужингийн талбайг ажигладаг радарын станц ажилласаар байна.

Бусад мэдээ