Оросын хийг Украинаар дамжуулан Европт нийлүүлэх төлөвлөгөөг АНУ дэмжиж байна гэж Уолл Стрит Жорнал бичжээ
Европын хоригоос зайлсхийхийн тулд Америкийн зуучлагчаар дамжуулан зарах санал гарчээ.

Украинаар дайрсан хоолойгоор Оросын байгалийн хийг Европт нийлүүлэхийг сэргээх төлөвлөгөөг АНУ дэмжиж байгааг Уолл Стрит Жорнал эх сурвалжуудыг иш татан бичсэн гэж Интерфакс мэдээлжээ.
Энэ санааг АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер гаргасан аж. Оросын хийг зарахдаа Америкийн зуучлагч ашиглах ажээ.
Америкийн хэлэлцээчид хийн нөөц харьцангуй бага байгаа Европ өвөлд бэлтгэж буй энэ үед эрчим хүчний зардлыг бууруулах арга гэж засгийн газруудад танилцуулжээ.
Нэг саналын дагуу Европт борлуулсан орлогыг гуравдагч талын эрх мэдлийн депозит дансанд байршуулна гэж АНУ-ын өндөр албан тушаалтан хэлжээ.
Вашингтон мөн илүү өргөн зохицуулалтын хүрээнд Хойд урсгал хоолойгоор хий нийлүүлэхийг сэргээх боломжийг судалж байна. Энэ нь Украины хямралыг шийдвэрлэж, Москва, Европын холбоотнуудын удаан үргэлжилсэн хурцадмал байдлыг зөөлрүүлэхэд тусалж болзошгүй гэж Вашингтонд үзэж байна.



