Дэлхий

АСЕАН-ы орнууд хил дамнасан төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх талаар хэлэлцэж байна

АСЕАН-ы худалдааны сайд нар дижитал эдийн засгийн хэлэлцээрийг соёрхон баталж, 2027 онд хэрэгжүүлж эхлэхээр зорьж байна.

РИА Новости1 мин унших

Зураг: РИА Новости

АСЕАН-ы орнууд дижитал эдийн засгийн хэлэлцээрийн хүрээнд хил дамнасан төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх боломжийг хэлэлцэж байгааг Филиппиний Худалдаа, аж үйлдвэрийн сайд Кристина Роке энэ сарын 16-нд мэдэгдэв.

“Энэ асуудлыг одоо хэлэлцэж байна. Бид өчигдөр энэ талаар ярилцсан бөгөөд дижитал болон хил дамнасан төлбөрийн талаар Филиппиний Төв банкинд аль хэдийн мэдэгдсэн” гэж Роке АСЕАН-ы орнуудын хоорондын төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай асуултад хариулжээ.

Холбооны гишүүн орнууд 11 дүгээр сарын 14-нд дижитал эдийн засгийн хүрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Уг хэлэлцээр цахим худалдаа, төлбөр, хил дамнасан мэдээлэл дамжуулалт, хувийн мэдээллийн хамгаалалт, кибер аюулгүй байдлын хамтын ажиллагааг хамарна.

Рокегийн хэлснээр АСЕАН-ы худалдааны сайд нар АСЕАН-ыг Сингапур даргалах 2027 онд хэлэлцээрийг соёрхон баталж, хэрэгжүүлж эхлэхээр зорьж байна.

Бусад мэдээ