Дубай дахин ирдэг жуулчдыг урамшуулах хөтөлбөр эхлүүлжээ
Ираны дайны улмаас жуулчдын урсгал буурсны дараа Дубай аялал жуулчлалын салбараа сэргээхийг зорьж байна.

Дубай ням гарагт дахин ирдэг аялагчдыг урамшуулах, дэлхийд анхдагч гэгдэж буй аялал жуулчлалын хөтөлбөрөө эхлүүлсэн гэж Зе Нэшнл сонин мэдээлжээ.
Дубайн угсаа залгамжлагч, Шадар сайд, Батлан хамгаалахын сайд шейх Хамдан бин Мохаммедын танилцуулсан төлөвлөгөө жуулчны виз авах боломжийг мөн өргөжүүлэх юм.
«Бид Дубайг дэлхийн аялал жуулчлалын гурван тэргүүлэх чиглэлийн нэг болгохыг зорьж байна» гэж шейх Хамдан хэлжээ.
Төлөвлөгөөний дагуу дахин ирдэг зочдод зориулсан, зөвхөн урилгаар гишүүнчлэлтэй Дубай Аксесс Клуб хөтөлбөр нэвтрүүлнэ. Гишүүдэд олгох урамшууллын дэлгэрэнгүйг зарлаагүй байна. Хотын албан ёсны аялал жуулчлалын цахим хуудсаар нэг болон олон удаагийн жуулчны визэнд хүсэлт гаргах боломжтой болно.
Албан ёсны мэдээллээр наймдугаар сард Дубайд хоноглосон гадаадын жуулчдын тоо 869,000-д хүрсэн нь хоёрдугаар сараас хойших дээд үзүүлэлт юм. Зочид буудлын дүүргэлт гуравдугаар сард 36 хувь байсан бол наймдугаар сард 66 хувь болжээ.
Дубай энэ оны эхний найман сард 6.97 сая гадаадын жуулчин хүлээн авчээ. 2025 онд 19.59 сая жуулчин ирсэн бөгөөд мөргөлдөөн гараагүй бол энэ онд 20 сая жуулчны зорилтод хүрэх төлөвтэй байсан юм.



