Дубайн цахилгаан, усны газар Шанхай Электриктэй гэрээ байгуулж гадаад зах зээлд тэлж байна
Хамтын ажиллагаа одоогоор судалгааны шатанд байгаа тул тодорхой төсөл зарлаагүй байна.

Дубайн Цахилгаан, усны газрын олон улсын охин компани Хятадын Шанхай Электрик компанитай дэлхийн зах зээлд эрчим хүч, усны салбарт хөрөнгө оруулах боломжийг судлах гэрээ байгуулсан гэж Зе Нэшнл сонин мэдээлжээ.
Харилцан ойлголцлын санамж бичиг нарны болон салхины эрчим хүч, батерейн хадгалалт, усыг давсгүйжүүлэх, ногоон устөрөгч, уламжлалт цахилгаан үйлдвэрлэл, цахилгаан дамжуулалт, түгээлтийн төслүүдийг хамарна.
Олон улсын охин компанийг зургаадугаар сард байгуулсан бөгөөд тухайн үед удирдлага нь дэлхийн эрчим хүч, усны дэд бүтцийн эрэлт 2035 он гэхэд 20 их наяд ам.доллараас давна гэж мэдэгдэж байжээ.
Хоёр компани өмнө нь Дубай дахь Мохаммед бин Рашид Аль Мактумын нарны цахилгаан станцын дөрөв дэх үе шатанд хамтран ажиллаж байсан юм. Шинэ гэрээнд мөн ногоон аммиак, төвлөрсөн нарны эрчим хүч, нефть, байгалийн хийн салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх хамтын ажиллагаа багтжээ.



