Дэлхий

Дубайд нийтийн тээврийн хөнгөлөлт, олон улсын давуу эрхийг нэгтгэсэн оюутны шинэ карт гаргажээ

Дубайн оюутны шинэ карт оюутны үнэмлэх, нийтийн тээврийн төлбөрийн карт, олон улсын оюутны үнэмлэхийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ.

The NationalThe National1 мин унших

Зураг: The National

Дубай хотын Зам, тээврийн газар нийтийн тээврийн үйлчилгээ, оюутны үнэмлэх, олон улсын давуу эрхийг нэг картад нэгтгэсэн Дубайн оюутны шинэ картыг нэвтрүүлснийг Зэ Нэшнл сонин мэдээлжээ.

Уг карт их, дээд сургуульд оюутны үнэмлэхийн үүрэг гүйцэтгэж, Дубай хотод нийтийн тээврээр зорчих төлбөрийг 50 хувь хүртэл хөнгөлнө.

Мөн Арабын Нэгдсэн Эмират Улс даяар оюутны хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломж олгож, гадаадад зорчихдоо 130 гаруй оронд олон улсын оюутны үнэмлэхийн давуу эрхийг ашиглах нөхцөлийг бүрдүүлж өгчээ.

Зам, тээврийн газар уг картыг Мэдлэг, хүний хөгжлийн газар, Дубайн олон улсын академик хот, Дубайн мэдлэгийн парк болон Олон улсын оюутны үнэмлэхийн холбоотой хамтран боловсруулжээ.

Санаачилгыг үе шаттайгаар нэвтрүүлэх бөгөөд эрх баригчид боловсролын байгууллагуудыг өргөдлөө ирүүлэхийг урьж байна.

Энэ санаачилга оюутнуудын Дубайд болон бусад газарт суралцаж, хөгжих, ирээдүйд бэлэн боловсролын тогтолцоо бий болгох зорилгыг дэмжиж байна гэж Мэдлэг, хүний хөгжлийн газрын бодлого, судалгаа, хөтөлбөр хариуцсан гүйцэтгэх захирал Саид Харбаш хэлжээ.

Олон улсын оюутны үнэмлэхийн түншлэлээр дамжуулан карт эзэмшигчид аялал, зочид буудал, хоол, зугаа цэнгэл, худалдаа, боловсролын чиглэлээр Арабын Нэгдсэн Эмират Улсад болон гадаадад хөнгөлөлт эдэлнэ.

Бусад мэдээ