Дэлхий

Эрхүү мужид чонын тоо хэвийн хэмжээнээс гурав дахин их байна

Чоно зэрлэг цаа бугын сүрэгт хамгийн их хохирол учруулж, малд ноцтой аюул заналхийлж байна.

РИА Новости1 мин унших

Зураг: РИА Новости

Эрхүү мужид найман мянга орчим чоно байгаа нь хэвийн хэмжээнээс гурав дахин их гэж Эрхүү мужийн Амьтны аймгийг хамгаалах, ашиглах албаны төлөөлөгч энэ сарын 16-нд мэдэгджээ. Тус мужид махчин амьтдын тоог хянах ажил явагдаж байна.

“Ангарын бүс нутагт найман мянга орчим чоно бий. Тус бүс нутгийн тайгаар бүрхэгдсэн нутаг дэвсгэр асар уудам, туршлагатай ан агнуурын мэргэжилтэн хүрэлцэхгүй тул хяналтын мэдээлэл баримжаа төдий юм. Тус бүс нутагт эдгээр махчин амьтны тоо 2.6 мянга байвал амьтны аймаг, хүнд хор хөнөөлгүй гэж тооцогддог” гэж тэрбээр хэлэв.

Чоно хүнд аюултай ч энэ амьтан зэрлэг цаа бугын сүрэгт хамгийн их хохирол учруулдаг гэж тэрбээр тэмдэглэжээ. Мөн малд ноцтой аюул заналхийлдэг байна.

Албаны төлөөлөгчийн хэлснээр одоогоор Ангарын бүс нутагт агнасан чоно бүрд 19.5 мянган рублийн урамшуулал олгож байна.

Бусад мэдээ