Филиппиний сенаторууд хүчтэй Эль-Ниньод өртсөн бүсэд гамшгийн байдал зарлахыг Ерөнхийлөгчөөс хүсчээ
Хөдөө аж ахуйн салбар их хохирол амсаж байгаа ч тусламж зориулалтын тариаланчдын тавны нэгд л хүрч байна.

Филиппиний хорин сенатор 11 дүгээр сарын 9-нд Ерөнхийлөгч Фердинанд Маркосыг хүчтэй Эль-Ниньод өртсөн буюу өртөх эрсдэлтэй бүс нутагт гамшгийн байдал зарлаж, санхүүжилт ашиглах боломж нээхийг уриалсныг Рапплер сайт мэдээлжээ.
Гамшгийн байдал зарласнаар үндсэн хэрэглээний барааны үнийн дээд хязгаар тогтоох, бараа нөөцлөх, үнэ хөөрөгдөхөөс сэргийлэх, дэд бүтцийн засварт санхүүжилт олгох, хохирсон иргэдэд хүүгүй зээл олгох зэрэг арга хэмжээ авах боломжтой болдог.
Хөдөө аж ахуйн яамны мэдээллээр 9 дүгээр сарын 26-ны байдлаар 249028 га талбайд хохирол учирсан нь 2023-2024 оны Эль-Ниньогийн үеийн хохирлын бараг тал юм.
Филиппиний цаг уурын алба 11 дүгээр сарын 5-нд Номхон далайн халуун бүсэд маш хүчтэй Эль-Ниньо үүссэн бөгөөд 2027 оны эхний хагас хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.
«10 дугаар сард таван мужид цаг уурын ган, 11 мужид гандуу үе, 10 мужид хуурай нөхцөл ажиглагдсан» гэж тус албаны дарга Натаниэль Сервандо мэдэгджээ.
Сенатын тогтоолд дурдсанаар зуу гаруй хот, сум гамшгийн байдал зарласан ч Хөдөө аж ахуйн яам тусламж авах ёстой 11.12 сая хүнээс дөнгөж 2.53 саяд нь тусламж хүргэжээ.



