Финландын шүүх Балтийн тэнгисийн кабелийг гэмтээсэн хэргээр Оросын ахмадад ял оноожээ
Фитбург хөлгийн ахмад 3 жил 6 сар, Азербайжаны багийн гишүүн 2 жил 10 сарын хорих ял сонсчээ.

Хельсинкийн дүүргийн шүүх Фитбург ачааны хөлгийн Оросын ахмад, Азербайжаны багийн гишүүнийг өнгөрсөн онд Финландын буланд далайн доорх харилцаа холбооны хоёр кабелийг гэмтээсэн хүндрүүлсэн хорлон сүйтгэх гэмт хэрэгт буруутай гэж үзсэн гэж Москоу Таймс сонин мэдээлэв.
Финланд 12 дугаар сарын 31-нд Санкт-Петербургээс Израиль руу явж байсан хөлгийг Финландын буланд саатуулсан юм.
Шүүхийн мэдэгдлээр хоёр хүн хөлгийн зангууны гинжийг далайн ёроолоор ойролцоогоор 130 километр санаатайгаар чирсэн байна.
Шүүх хоёуланг нь хамтран ойролцоогоор 1.9 сая еврогийн хохирол барагдуулахыг даалгаж, ахмадаас нэмж 85,000 евро гаргуулахаар шийджээ.
Хоёулаа буруугүй гэж маргаж, Финландын харьяаллыг эсэргүүцэж байсан бөгөөд ахмадын өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдсэн юм. Финланд Балтийн тэнгис дэх кабель, хоолойн хэд хэдэн хэргийн дараа далайн доорх дэд бүтцээ хамгаалах ажлаа эрчимжүүлсэн аж.

