Францын банкинд кибер халдлага болж, ойролцоогоор 118 сая евро шилжүүлжээ
Халдлага Бинанс криптовалютын биржид болсон хакердалтаас долоо хоног хүрэхгүйн дараа гарчээ.

Францын Креди Мютюэль Аркеа банк кибер халдлагад өртсөнөө Лхагва гарагт мэдэгджээ гэж Эр Эф Ай радио мэдээлэв.
Банкны мэдээллээр халдагчид банкны өөрийн дансуудаас бусад банкинд мөнгө шилжүүлж, мэргэжлийн платформоор криптовалют болгосон байна.
Холбогдох дүн ойролцоогоор 118 сая евро гэж банк тодруулжээ. Мөнгийн зарим хэсгийг царцаасан бөгөөд үлдсэнийг буцаах арга хэмжээ авч байгаа аж.
Халдлага харилцагчдын дансанд нөлөөлөхгүй, зөвхөн зарим шилжүүлэг хойшилсон гэж банк мэдэгдсэн юм.
Олон тайлан, шинжээчдийн дүгнэлтээр Франц дэлхийд кибер халдлагад хамгийн их өртсөн орнуудын нэг байна.


