Нексперия компани Хятадын толгой компанидаа 2 тэрбум ам.долларын нэхэмжлэл гаргав
Вингтек компани бүх буруутгалыг няцаасан байна.

Голландын чип үйлдвэрлэгч Нексперия компани Хятадын толгой компани Вингтек болон түүний үүсгэн байгуулагч Жан Сюэжэнд Голландын шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2 тэрбум гаруй ам.долларын нөхөн төлбөр шаарджээ гэж Эр Эф Ай радио мэдээлэв.
Шүүх хүлээн авбал гадаадын өмгөөлөгч хөлсөлж хариу өгөхөө Вингтек мэдэгдсэн бөгөөд албан ёсны дуудах хуудас хараахан аваагүй аж.
Нексперия дотоод гэрээ зөрчсөн, бие даасан нийлүүлэлтийн сүлжээ байгуулж шууд өрсөлдсөн гэж нэхэмжлэлээ үндэслэсэн гэж Вингтек дамжуулжээ.
Маргаан 2025 оны 9 дүгээр сард Голландын засгийн газар Нексперияд хяналт тогтоосноор эхэлсэн юм. Бээжин хариу арга хэмжээ авч, Дунгуаньд савласан чипийн экспортыг түр хориглосноор автомашин үйлдвэрлэгчид чипийн хомсдолд орсон байна.
Хоёр улсын засгийн газар арга хэмжээгээ буцаасан ч Голландын шүүх Вингтекийн хяналтыг хасаж, компанийн дотоод хуваагдал хэвээр байгаа юм.

