Дэлхий

Хятад туршилтын 33 аралд сүйдсэн экосистемийн 70 хувиас илүүг сэргээв

Арлуудын хагаст цэвэр эрчим хүч нийт хэрэглээний 60 хувиас давжээ.

ECNS1 мин унших

Хятад туршилтын эхний 33 аралд сүйдсэн экосистемийн 70 хувиас илүүг сэргээсэн гэж Байгалийн нөөцийн яам Лхагва гарагт мэдэгджээ. Энэ тухай И Си Эн Эс сайт мэдээлэв.

Тайланг Фужянь мужид болж буй Хятад, арлын орнуудын далайн хамтын ажиллагааны форумд танилцуулсан байна.

Гучин аралд ундны усны хангамж 90 хувиас давж, үндэсний болон мужийн түвшний 30 гаруй далайн фермийн загвар бүс байгуулагдсан аж.

Хайнань мужийн Дунъюй аралд сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, цахилгаан тээвэр зэрэг найман салбарт нүүрстөрөгч багатай 57 технологи нэвтрүүлжээ.

Яам энэ санаачилгыг 2022 онд эхлүүлж, 2023 онд эхний 33 арлыг сонгосон гэж яамны албан тушаалтан Ли Вэньжүнь хэлсэн байна.

Арлууд гамшгаас урьдчилан сэргийлэх ажлаа ч эрчимжүүлж, боомт, далайн хана бэхжүүлж, хөрсний гулсалттай налууг тогтворжуулж байгаа юм.

Бусад мэдээ