Дэлхий

Хятадад ирэх 20 жилд 9,240 шинэ онгоц хэрэгтэй гэж Боинг тооцов

Хятадын дотоодын агаарын тээврийн зах зээл дэлхийн хамгийн том болох төлөвтэй.

ECNS1 мин унших

Хятад ирэх 20 жилд 9,240 шинэ арилжааны онгоц шаардлагатай гэж Боинг компани Мягмар гарагт мэдэгджээ. Энэ тухай И Си Эн Эс сайт мэдээлэв.

Хятадын онгоцны парк өнөөгийн 4,500 шахам онгоцноос 2045 он гэхэд 9,800-аас давах аж.

Зорчигч тээвэр жилд дунджаар 5 хувиар өсөх бөгөөд үүнд дундаж орлоготой хүн амын өсөлт, визгүй чиглэл нэмэгдсэн нь нөлөөлж байна. Нисэхийн дэд бүтцэд тасралтгүй оруулж буй хөрөнгө оруулалт ч мөн түлхэц болох юм.

«Хятадын зорчигч тээвэр дэлхийнхээс хурдан өсөж, эдийн засаг, бодлогын таатай нөхцөл агаарын тээврийг хүртээмжтэй болгож байгаа тул манай урт хугацааны таамаг шинэ онгоцны хүчтэй эрэлтийг харуулсаар байна» гэж компанийн дэд ерөнхийлөгч Даррен Халст Бээжинд хэлсэн байна.

Хятадын агаарын тээврийн компаниуд 7,200 гаруй нэг хонгилт онгоц хүлээн авах бөгөөд энэ нь нийт нийлүүлэлтийн 78 хувь юм. Ингэснээр тэд Ази-Номхон далай, Төв Азид бүс нутгийн чиглэлээ өргөтгөх төлөвтэй.

Хятад өнгөрсөн 25 жилийн хурдацтай өсөлтийн дүнд дэлхийн хоёр дахь том онгоцны парктай болсон. Нийлүүлэх онгоцны 42 хувь нь хуучин онгоцыг солих юм.

Бусад мэдээ