Тайвань Интерполд элсэх эрхгүй гэж Хятад мэдэгдэв
Тайванийн эрх баригчдын уриалгыг Бээжин улс төрийн заль гэж няцаажээ.
Тайвань нь Хятадын нэг хэсэг тул Интерполд элсэх эрхгүй гэж Хятадын Тайваний асуудал эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнлянь Лхагва гарагт мэдэгджээ. Энэ тухай И Си Эн Эс сайт мэдээлэв.
Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилт нам бусад засгийн газрыг Тайванийн оролцоог дэмжихийг уриалсантай холбогдуулан тэрбээр ийн хариулсан юм.
Хятад, Интерпол Тайванийг байгууллагын хүрээнд хамтран ажиллах зохицуулалт хийсэн гэж Жу хэлжээ. Тайванийн цагдаа бусад орны үндэсний товчоотой мэдээлэл солилцох суваг саадгүй байгаа аж.
Тайванийн олон улсын байгууллагад оролцох асуудлыг нэг Хятад зарчмаар шийдэх ёстой гэж тэрбээр онцолсон байна.
Интерполын 94 дэх Ерөнхий ассамблей 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 3 хүртэл Хонконгт болно.
