Дэлхий

Цэргийн арга Ойрхи Дорнодын асуудлыг шийдэхгүй гэж Хятад мэдэгдэв

Бээжин талуудыг маргаанаа яриа хэлэлцээгээр шийдэхийг уриалжээ.

ECNS1 мин унших

Цэргийн арга хэмжээ Ойрхи Дорнод, Персийн булангийн бүсийн асуудлын шийдэл биш гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Мягмар гарагт хэлжээ. Энэ тухай И Си Эн Эс сайт мэдээлэв.

Хүч хэрэглэх нь зөвхөн хурцатгал дагуулж, хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй гэж тэрбээр тайлбарласан байна.

АНУ-ын сонгуулийн дараа АНУ, Израиль Ираны эсрэг дайралтаа сэргээж болзошгүйд Хятад санаа зовж байгаа эсэх асуултад тэрбээр ийн хариулав. Энэ нь Иран, Саудын Арабын албан тушаалтнууд Хятадад айлчилсны дараа болсон юм.

Гадаад хэргийн сайд Ван И Хятадын байр суурийг тайлбарласан бөгөөд талууд энх тайвныг баримталж, бүс нутагт амар амгаланг эрт сэргээнэ гэж Бээжин найдаж байгаа аж.

Бусад мэдээ