Дэлхий

Францын жагсаалын үеэр 80 орчим хүн шархаджээ

Дэлгүүр, худалдааны цэгүүдэд учирсан хохирол өмнөх долоо хоногуудынхаас мэдэгдэхүйц бага байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Францад бямба гарагт болсон үймээний үеэр 80 орчим хүн шархадсан гэж Фигаро сониныг иш татан Интерфакс агентлаг мэдээлэв.

Иргэний хамгааллын албаны мэдээллээр аюулгүй байдлын 18 ажилтан, 60 жагсагч гэмтэж, дөрвөн жагсагчийн биеийн байдал хүнд байна.

Сонины мэдээлснээр үймээний үеэр 20 худалдааны цэг хохирсон нь өмнөх долоо хоногуудын жагсаалуудынхаас хамаагүй бага юм.

Францын Дотоод хэргийн яамны мэдээллээр аравдугаар сарын 31-нд гурав дахь бямба гараг дараалан болсон жагсаалд улс даяар 320 мянган хүн, тэр дундаа Парист 70 мянган хүн оролцжээ. Зохион байгуулагчид улс даяар хагас сая орчим, Парист 200 мянган хүн оролцсон гэж мэдэгдсэн байна.

Бямба гарагт Германы 30 гаруй хотод залуучуудын санаачилгаар жагсаал болж, Франкфурт, Кёльн, Гамбург хотод цагдаа нулимс асгаруулагч хий, усан буу хэрэглэжээ.

Португалийн нийслэл Лиссабон хотын төвд олон мянган хүн орон сууцны хямралыг эсэргүүцэн цугласан бөгөөд Нидерландын Гааг хотод ч жагсаал болсон юм.

Бусад мэдээ