Газад дүрвэсэн палестин эр гар хийцийн салхин үүсгүүрээр цахилгаан гаргаж байна
Цахилгааны дэд бүтэц сүйдсэн Газад хаягдсан эд ангиар хийсэн салхин үүсгүүр гэр бүлүүдийг эрчим хүчээр хангаж байна.
Газын Хан-Юнисийн ойролцоох аль-Мавасийн дүрвэгсдийн хуарангийн майхнуудын дээгүүр гар хийцийн салхин үүсгүүрүүд далайн салхинд эргэлдэж, цахилгаангүй болсон гэр бүлүүдийг эрчим хүчээр хангаж байгааг Африканьюс телевиз мэдээлжээ.
Төхөөрөмжүүдийг инженерийн ангийн хуучин оюутан, 60 настай Камал аль-Дабари скүүтерийн мотор, хаягдсан усны сав болон нурсан байшингаас олсон цахилгааны эд ангиар бүтээжээ. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ батерейд хадгалдаг аж.
Нарны хавтан таван мянга орчим доллар болж, Газын цахилгааны дэд бүтцийн ихэнх нь сүйдсэн тул түүний бүтээл хямд хувилбар болж байна.
Салхин үүсгүүрүүд утас цэнэглэх, гэрэл, сэнс, цахилгаан сахлын машин ажиллуулахад л хүрэлцэх эрчим хүч үйлдвэрлэдэг ч дүрвэгсдийн хувьд энэ ч гэсэн их тус болж байна.



