Ираны баяр хөөр Трампыг дайнаа сэргээхэд түлхэж магадгүй гэж Аксиос бичжээ
Тегеран Бүгд найрамдахчуудын ялагдлыг Ираны эсрэг дайнтай холбон тайлбарлах болжээ.

Ираны АНУ-ын завсрын сонгуулийн дүнд үзүүлсэн хариу үйлдэл ерөнхийлөгч Дональд Трампыг байлдааны ажиллагаагаа сэргээхэд түлхэж магадгүй байна. Энэ тухай РИА Новости агентлаг Аксиос сайтыг иш татан мэдээлэв.
Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багаи Бүгд найрамдахчууд ялагдах төлөвтэй байгаатай холбогдуулан Исламын бүгд найрамдах улс руу халдах нь ялалт бус бүтэлгүйтэл авчирдаг гэж мэдэгджээ.
«Зуучлалд оролцож буй дипломатууд, Трампын зөвлөхүүд, Ойрхи Дорнодын шинжээчид Ираны хор шарын баяр нь АНУ-ын ерөнхийлөгч дайнаа сэргээх магадлалыг нэмэгдүүлж болзошгүй гэж үзэж байна» гэж сайт бичжээ.
Америкчууд 11 дүгээр сарын 3-ны сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг бүгдийг нь, мөн 35 сенаторыг сонгосон юм.



