Ираны Өмнөд Парс хийн ордын платформд гарсан галыг унтраажээ
Галын үеэр далай руу үсэрсэн 17 ажилчин бүгд эсэн мэнд байна.

Дэлхийн хамгийн том далайн байгалийн хийн орд болох Ираны Өмнөд Парсын нэгэн платформд гарсан галыг эрх баригчид дарсныг Аль Жазира телевиз мэдээлжээ.
Парс газрын тос, байгалийн хийн компанийн мэдээлснээр гал Мягмар гарагт ордын 14 дүгээр үе шатны хийн платформд гарч, тэр даруй унтраагдсан байна.
«Ослын үеэр 17 ажилчин амиа аврахаар далай руу үсэрсэн бөгөөд тэднийг аврах ажиллагаа үргэлжилж байна» гэж Бушер мужийн онцгой байдлын газрын дарга Курош Дехган хэлжээ.
Мужийн онцгой байдлын газар дараа нь 17 ажилчин аврах завинд суусан бөгөөд бүгд эрүүл байгаа гэж мэдэгдэж, тэднийг буцаан авчрахаар аврах гурван хөлөг илгээжээ.
Албаныхан хий алдагдсан эсвэл ажиллагааны алдаа гарсан байж болзошгүй гэж үзэж байна. Уг платформ Өмнөд Парсын өдөрт 700 сая гаруй шоо метр хийн олборлолтын ердөө 14.5 сая шоо метрийг хангадаг аж.
Иран энэ ордыг Катартай хуваан эзэмшдэг бөгөөд ордод дэлхийн хэрэгцээг 13 жил хангахуйц 51 их наяд шоо метр ашиглах боломжтой хий байдаг гэж тооцоолдог.
/file/attachments/orphans/Riaan-PerliesFestive1_428422.jpeg)

/file/attachments/orphans/Lerato-Cop31-14_678098.jpg)
