Дэлхий

Калининград мужид Польшийн тагнуулын сүлжээг илрүүлсэн гэж Оросын аюулгүй байдлын алба мэдэгдэв

Баривчлагдсан хоёр агент Оросын цэргийн байгууламжаас гадна тус мужийн нийгэм, эдийн засаг, шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл цуглуулж байжээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ХАБАА) Калининград мужид Польшийн тусгай албаны тагнуулын сүлжээг илрүүлж, хоёр агентыг тагнуулын хэргээр баривчилснаа мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.

Тус албаны мэдээлснээр, баривчлагдсан хүмүүс Польшийн Үндэсний батлан хамгаалах яамны Цэргийн тагнуулын алба, Дотоодын аюулгүй байдлын агентлагийн агентууд аж. Тэд ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн алба хаагчид, байгууламжуудын талаар мэдээлэл цуглуулж, дамжуулж байсан гэнэ.

Мөн тус мужийн нийгэм, эдийн засгийн байдал, шилжилт хөдөлгөөн, нийгмийн бодлогын талаар мэдээлэл цуглуулж байжээ.

Тэдний эсрэг Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлд заасан тагнуулын гэмт хэргийн шинжээр эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон байна.

Польшийн тусгай албатай холбогдож байсан Польшийн долоон, Оросын гурван иргэнд эх орноосоо урвах, гадаадын улстай нууцаар хамтран ажиллах, тагнуул хийх гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдүүлж болохгүйг албан ёсоор анхааруулжээ. Польшийн тэдгээр иргэнийг Орос руу удаан хугацаагаар нэвтрэхийг хориглосон юм.

Бусад мэдээ