Кэй Би Кукмин банк 9.45 тэрбум ам.долларын хиймэл оюуны дэд бүтцийн санхүүжилтийг тэргүүлнэ
Кукмин банкны тэргүүлсэн санхүүжилт Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн том синдикат зээлийн хэлцэл болжээ.

Өмнөд Солонгосын Кэй Би Кукмин банк тус улсад хиймэл оюуны тооцоолох дэд бүтэц байгуулах 12.6 их наяд воны (9.45 тэрбум ам.доллар) төслийн санхүүжилтийн тэргүүлэх зохион байгуулагчийн эрхийг авсан гэж Кориа Таймс сонин мэдээлжээ.
Дэлхийн томоохон хувилбарт хөрөнгийн менежерүүдийн нэг Брукфилд компанийн удирдсан энэ төсөл график процессор зэрэг өндөр хүчин чадалтай тооцоолох тоног төхөөрөмж худалдан авч, Навер Клауд компанид дэд бүтэц нийлүүлэх юм.
Энэ бол Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн том синдикат зээл бөгөөд олон санхүүгийн байгууллага томоохон төслийг хамтран санхүүжүүлэх боломж олгодог. Мөн үл хөдлөх хөрөнгө, цахилгаан станцад төвлөрдөг уламжлалт төслийн санхүүжилтээс ялгаатай нь тус улсын анхны график процессорын санхүүжилтийн хэлцэл юм.
Нийт 12.6 их наяд воны зардлын 10.7 их наяд воныг зээлээр босгох юм. Зээлд мөн Хана банк, Шинхан банк, Ури банк болон Эн Эйч Инвестмент энд Секьюритиз оролцож байгаа аж.
Кэй Би Кукмин банк энэхүү хэлцлийн дараа стратегийн өндөр технологийн салбарт үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлэхээр төлөвлөж байна.



