Хуситууд 600 орчим олзлогдогчийг сулласан нь Йемений 12 жилийн дайнд хамгийн том нэг талын суллагаа болсон гэж мэдэгдэв
Олон улсын Улаан загалмайн хороо суллагааг баталсан ч хэнийг, хэдэн хүнийг суллахыг өөрөө тогтоогоогүй гэдгээ тодруулжээ.

Йемений “Ансар Аллах” (хуситууд) хөдөлгөөн энэ оны зунаас мөргөлдөөн дахин хурцадсан үеэр олзолсон 600 орчим хүнийг сулласан гэж Al Jazeera арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагт мэдээлэв.
Хөдөлгөөний олзлогдогчдын асуудал хариуцсан төлөөлөгч Абдель Кадер аль-Муртада энэ нь Йемений 12 жилийн байлдааны түүхэн дэх хамгийн томоохон нэг талын суллагаа гэж онцолжээ.
Олон улсын Улаан загалмайн хороо (ОУУЗХ) суллагааг баталжээ. “Өнөөдөр бидний дэмжлэгтэйгээр Сана дахь эрх баригчид зэвсэгт мөргөлдөөний үеэр баривчлагдсан зургаан зуун хүнийг нэг талын журмаар сулласан” гэж тус хороо X сүлжээнд мэдэгдэв. Хороо суллагдаж буй хүмүүсийг гэртээ харихад нь туслах зорилгоор тэдэнтэй ярилцсан ч хэдэн хүнийг, хэнийг суллахыг өөрөө тогтоогоогүй гэдгээ тодруулжээ.
“Ансар Аллах” 2015 оноос хойш Йемений нийслэл Санаг хяналтдаа байлгаж байна. Харин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений засгийн газар Аден хотод төвтэй.
2026 оны намар хуситууд довтолгоо хийж, Йемений Улаан тэнгисийн эрэг болон Баб-эль-Мандебын хоолойн эргийг эзэлсэн. Энэ томоохон амжилт нь хуситуудын Йемений эрх баригчид болон Саудын Арабтай хийж буй зэвсэгт мөргөлдөөнийг хурцатгажээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрын хүчин 10 дугаар сарын 4-нд алдсан нутаг дэвсгэрээ эргүүлэн авах зорилгоор хуситуудын эсрэг сөрөг довтолгоо эхлүүлсэн юм.



