Дэлхий

Хуучин найз залуугийнхаа нийтлэлд 14 удаа таалагдсан тэмдэг дарсан япон эмэгтэйд ял оноожээ

Kyodo NewsKYODO NEWS1 мин унших

Зураг: Kyodo News

Ойртохыг хориглосон шийдвэр гарсан 33 настай эмэгтэйг хуучин найз залуугийнхаа олон нийтийн сүлжээн дэх нийтлэлд олон удаа таалагдсан тэмдэг дарсных нь төлөө мөрдөн мөшгөсөн хэрэгт буруутай гэж шүүх Мягмар гарагт тогтоосныг Киодо агентлаг мэдээлжээ.

Токио дүүргийн шүүх Серина Сайтод зургаан сарын хорих ялыг гурван жилийн тэнсэн харгалзах хугацаатай оногдуулсан. Прокурор зургаан сарын хорих ял нэхэмжилж байжээ.

Шүүгч Ёшихиро Хаяши эмэгтэйг хэт автсан гэж дүгнэсэн ч гэмшиж, олон нийтийн сүлжээний аппликейшнаа устгахаа амласныг харгалзан ялыг тэнсэн харгалзсан байна.

Шийдвэрийн дагуу Сайто 6 дугаар сарын 3-нд хуучин найз залуугийнхаа нэг нийтлэлийг дахин нийтэлж, 14 удаа таалагдсан тэмдэг дарж, хоригийг зөрчжээ.

Тэрээр 2 дугаар сарын 14-нд салсан найз залуудаа тасралтгүй мессеж илгээснийхээ төлөө баривчлагдаж, 3 дугаар сарын 3-нд ойртохыг хориглосон шийдвэр авсан юм. Эмэгтэй 5 дугаар сарын 27-нд 200 мянган иенээр торгуулж суллагдсан.

Бусад мэдээ