Дэлхий

Хятад олон процессорыг холбох анхны саармаг атомын квант компьютерийн загвараа танилцуулжээ

Олон процессорыг холбох технологи квант тооцоолох системийн цар хүрээг өргөжүүлэхэд тулгарах хязгаарлалтыг даван туулахад тусалж болох юм.

ECNS1 мин унших

Хятад ням гарагт Аньхуй мужийн Хэфэй хотод олон процессорыг холбох зориулалттай анхны саармаг атомын квант компьютерийн загвараа танилцуулсныг И Си Эн Эс сайт мэдээлжээ.

Загварыг Хэфэйн Цяньюань квант технологийн компани бүтээжээ. Компанийн тэргүүн, Шаньси их сургуулийн Оптоэлектроникийн хүрээлэнгийн профессор Ли Ган баг нь гол эд анги, квант процессорын систем, холболтын технологийг хамарсан чадавх бий болгосон гэж хэлжээ.

Мөн өдөр Шаньси их сургууль, тус компанийн хамтарсан саармаг атомын квант тооцооллын лаборатори нээгдсэн байна.

Лаборатори атомын оптик хямсааны массив, олон машиныг холбох интерфейс, оптик гол эд ангитай холбоотой шинжлэх ухаан, инженерийн гол асуудлуудад анхаарах юм.

Хэфэй бол квант технологийн судалгаа, үйлдвэрлэлд системтэйгээр хөрөнгө оруулж эхэлсэн Хятадын анхны хотуудын нэг бөгөөд одоо тус хотод квант технологийн 100 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг.

Бусад мэдээ