Хятад зах зээлийн хяналтын шийтгэлийн нэгдсэн шинэ дүрэм гаргав
Анхны зөрчлийг шийтгэхгүй байх шалгуурыг улс даяар нэгтгэжээ.
Хятадын Зах зээлийн хяналтын ерөнхий газар захиргааны шийтгэлийн шинэ дүрэм гаргасан бөгөөд ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөнө гэж Чайна Ньюс сайт мэдээлэв.
Ижил зөрчилд бүс нутаг, албан тушаалтнаас хамааран өөр шийтгэл ногдуулдаг байсан асуудлыг шийдэх зорилготой аж.
Дүрэм шийтгэлийг шийтгэхгүй байх, бууруулах, хөнгөлөх, ердийн, хүндрүүлэх гэсэн таван шатлалд хуваажээ. Бууруулах, хөнгөлөх хоёрыг анх удаа тусад нь заасан байна.
Хоёр жилийн дотор ижил төрлийн зөрчил анх удаа гаргасныг анхны зөрчил гэж тооцох бөгөөд амь нас, эрүүл мэнд, санхүүгийн аюулгүй байдалд хор хохирол учруулсан бол энэ хугацаа таван жил болно.
«Анхны зөрчил бол торгуулиас чөлөөлөх алтан медаль биш» гэж хэлтсийн дарга Пэн Синьминь хэлсэн байна.
Шийтгүүлэхгүй байхын тулд анхны зөрчил, бага хор хохирол, цаг тухайд нь засах гэсэн гурван нөхцөл зэрэг биелэх ёстой юм.


