Өвөр Монголд, Хятадын зүүн хойд нутагт хүйтэн агаар нөлөөлж, цас орно
Гуйжоу, Хунань, Жянси мужид хүчтэй бороо орох төлөвтэй байна.
Хятадын Цаг уурын төвийн мэдээллээр 11 дүгээр сарын 5-6-нд хүйтэн агаар Өвөр Монголд, зүүн хойд нутаг, Хойд Хятадад нөлөөлж, Өвөр Монголд, Хэйлунжянд цас орно гэж Чайна Ньюс сайт мэдээлэв.
Эдгээр бүс нутагт агаарын хэм 4-8 градусаар, зарим газарт 12 градусаас илүү буурч, салхи хүчтэй болох юм.
Хэйлунжянгийн зүүн хэсгийн зарим газарт хөлдөх бороо орох аж.
Гуйжоу, Хунань, Жянси мужид дунд зэргийн болон их бороо орох бөгөөд зарим газарт аадар бороо орно.
11 дүгээр сарын 7-9-нд дахин хүйтэн агаар Хятадын төв, зүүн хэсгийн ихэнх нутагт нөлөөлнө.


