Дэлхий

Хятадын үйлдвэрлэгчийн үнийн индекс аравдугаар сард 5.7 хувиар өсчээ

Үйлдвэрлэгчийн үнийн өсөлтийг голчлон үйлдвэрлэлийн хэрэгслийн үнэ хөтөлжээ.

中国新闻网1 мин унших

Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээллээр, 2026 оны аравдугаар сард үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 5.7 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөнийг Чайна Ньюс сайт мэдээлжээ. Үйлдвэрлэгчдийн худалдан авах үнэ жилийн дүнгээр 7.9 хувь, сарын дүнгээр 1.1 хувиар нэмэгдсэн байна.

Нэгдүгээр сараас аравдугаар сарын дунджаар үйлдвэрлэгчийн үнэ 2.7 хувь, худалдан авах үнэ 4.0 хувиар өсчээ.

Үйлдвэрлэлийн хэрэгслийн үнэ 7.4 хувиар өсөж, тэр дундаа уул уурхайн салбарынх 27.9 хувь, түүхий эдийн салбарынх 11.6 хувиар нэмэгдсэн.

Худалдан авах үнийн дотор түлш, эрчим хүчний үнэ 18.6 хувь, химийн түүхий эдийнх 16.8 хувь, өнгөт металлынх 16.7 хувиар өссөн юм.

Хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 0.1 хувиар буурч, хүнсний үнэ 1.6 хувь, хувцасны үнэ 1.3 хувиар буурсан байна.

Бусад мэдээ