Кремль Алешки дахь хүмүүнлэгийн ажиллагааг эерэгээр үнэлжээ
Түр гал зогсоолт 750 гаруй хүнд хотоо орхих боломж олгожээ.

Кремль Алешки буюу Олешки хотод явуулсан хүмүүнлэгийн ажиллагаа болон ОХУ, Украины хүний эрхийн төлөөлөгчдийн хоорондын зохицуулалтыг эерэгээр үнэлж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Интерфакс агентлагт мэдэгджээ.
«Ажиллагаа хэрхэн явагдсан, хоёр төлөөлөгчийн хооронд хэрхэн зохицуулалт хийгдсэн, мөн мэдээж АНУ-ын тэргүүн хатагтайн ажилтнуудын зохицуулах үүргийг эерэгээр үнэлж байна» гэж Песков хэлжээ.
Хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх түр гал зогсоолтод АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп зуучилсан бөгөөд тэрбээр аравдугаар сарын 30-нд 750 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Оросын арми аравдугаар сарын 27-ны Москвагийн цагаар 04:00 цагаас Херсоны чиглэлд гал зогсоожээ. ОХУ-ын хүний эрхийн төлөөлөгч Яна Лантратова ажиллагаа дууссаныг аравдугаар сарын 30-ны орой мэдэгдсэн юм.


