Дэлхий

Крис Вейдман Абу Дабид Хамзат Чимаевтай барилдана

Мэргэжлийн тулаанаас зодог тайлсан 42 настай Вейдман 27 барилдаанд ялагдаагүй Чимаевыг унагаж довтлох стратегитай байна.

The NationalSteve Luckings2 мин унших

Зураг: The National

Крис Вейдман энэ Бямба гарагт Абу Даби хотын Этихад Аренад болох Ар Эй Эф тэмцээний гол барилдаанд Колби Ковингтоныг орлон Хамзат Чимаевтай барилдахаар болжээ. Энэ тухай Зэ Нэшнл сонин мэдээлэв.

Ковингтон гэмтлийн улмаас тэмцээнээс татгалзсаныг зохион байгуулагчид Даваа гарагт баталсан юм.

Вейдман Дип Вотерс нэвтрүүлэгт ярихдаа Чимаевыг араатан шиг хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, олонх нь түүнийг ялна гэж таамаглах нь ойлгомжтой ч өөрийг нь дутуу үнэлбэл тэнэг хэрэг болно гэжээ. “Барилдаан, бөхийн тал дээр би түүний өнөөг хүртэл тулсан хамгийн хүнд өрсөлдөгч гэж бодож байна” гэж тэрбээр нэвтрүүлгийн хөтлөгч Дин Томаст хэлсэн байна.

Стратегийнхаа талаар асуухад Вейдман “Би түүнийг зүгээр л унагаад довтолно” гэж хариулжээ. Тэрбээр мөн барилдаан гар барилцсан ширүүн тулаан болно гэж таамаглажээ.

Вейдман энэ Бямба гарагт Нью-Йоркийн Мэдисон Сквер Гарденд болох Ю Эф Си 334 тэмцээний дараах шинжилгээний нэвтрүүлэгт Дастин Порьетай хамт ажиллахаар төлөвлөж байсан байна. Гэвч Чимаевтай Ар Эй Эф-ийн хөнгөн хүнд жингийн аваргын төлөө барилдах санал татгалзахааргүй сайн байсан бөгөөд мөнгө нь ч сайн гэж тэрбээр ярьжээ.

42 настай Вейдман АНУ-ын Үндэсний коллежийн спортын холбооны I дивизионд хоёр удаа Бүх Америкийн шилдэг тамирчнаар шалгарч, 2025 оны 1 дүгээр сард мэргэжлийн холимог тулаанаас зодог тайлсан юм. Тэрбээр 2013 онд Бразилын домогт тамирчин Андерсон Сильваг ялж, Ю Эф Си-гийн дунд жингийн аваргын цолыг авч, 3 удаа амжилттай хамгаалж байжээ. Ар Эй Эф-д нэг удаа оролцож, 5 дугаар сард болсон Ар Эй Эф 9 тэмцээнд Ковингтонд ялагдсан байна.

Чимаев мөн Ю Эф Си-гийн дунд жингийн аварга асан бөгөөд барилдсан 27 барилдаандаа бүгдэд нь ялсан, үүний 3 нь Ар Эй Эф-ийн тэмцээнд байжээ.

Энэ нь Реал Америкэн Фристайл бөхийн байгууллагын Ойрхи Дорнод дахь анхны тэмцээн юм. Тус байгууллага Абу Дабигийн Соёл, аялал жуулчлалын газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Бөхийн холбоотой 5 жилийн түншлэлийн гэрээ байгуулжээ.

Бусад мэдээ