Лукашенко Украины энхийн хэлэлцээг Минскт сэргээхийг санал болгов
Беларусийн удирдагч дахиж зуучлагч болохыг хүсэхгүй гэдгээ хэлжээ.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Украины мөргөлдөөний энхийн хэлэлцээг тус улсад буцаан явуулахыг дэмжиж байгаагаа Евразийн аюулгүй байдлын Минскийн дөрөв дэх бага хурал дээр мэдэгджээ. Энэ тухай Ведомости сонин мэдээлэв.
Тэрбээр талуудыг Минскт дахин цугларч, зуучлагчгүйгээр мөргөлдөөнийг шийдэх арга замыг хэлэлцэхэд урьсан байна.
30 жилийн турш зуучлахаас залхсан тул дахин зуучлагчийн үүрэг хүлээхийг хүсэхгүй байгаагаа Лукашенко онцолжээ.
Орос, АНУ, Украины төлөөлөгчид 11 дүгээр сарын 10–11-нд Абу-Дабид хэлэлцээ хийнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф 11 дүгээр сарын 3-нд мэдэгдсэн юм.
Талууд мөргөлдөөнийг зогсоох, дайны дараах аюулгүй байдлын хэлэлцээр, хурцадлыг намжаах, хүмүүнлэгийн арга хэмжээг хэлэлцэх юм. Ройтерс агентлагийн эх сурвалжийн хэлснээр, АНУ-ыг Уиткофф, Ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер төлөөлөх аж.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын 11 дүгээр сарын 1-нд хэлснээр, эхний шатны хэлэлцээ АНУ-ын оролцоотой гурван талын хэлбэрээр явагдах аж.



