Орос ЕХ-той зэвсгийн уралдаанд орохгүй гэж Лавров мэдэгдэв
Евразийн нэгдсэн аюулгүй байдлын тогтолцоог Москва санал болгож байна.

Орос Европт зэвсэглэлийн шинэ уралдаанд орох бодолгүй, харилцан аюулгүй байдлын баталгааны шинэ тогтолцоог тохиролцохыг санал болгож байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Тэрбээр Евразийн аюулгүй байдлын дөрөв дэх Минскийн бага хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлсэн байна.
«Энэ хөдөлгөөн аль хэдийн эхэлж байгаа ч мэдээж амаргүй байх болно» гэж Лавров хэлжээ. Тэрбээр тивийн бүх улс, холбоонд нээлттэй евразийн тогтолцоонд аюулгүй байдлыг хуваагдашгүй болгохыг уриалсан байна.
Орос одоо байгаа улс хоорондын аюулгүй байдлын холбоог өөрчлөх, орлуулахыг санал болгоогүй гэдгийг тэрбээр онцолжээ.
Түүний хэлснээр, бүс нутгийн механизмуудыг уялдуулах зарчмыг Олон янз байдал ба олон туйлт байдлын евразийн дүрмээр баталгаажуулах нь зүйтэй аж.


