Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч зэвсэг худалдан авах газрын даргыг Хууль зүйн сайдад нэр дэвшүүлжээ
Ли Жэ Мён Татварын үндэсний албаны шинэ даргыг ч мөн нэрлэсэн байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён хоёр сар гаруй сул байсан Хууль зүйн сайдын албан тушаалд Батлан хамгаалахын худалдан авалтын хөтөлбөрийн газрын дарга Ли Ён Чолыг нэр дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн тамгын газар Баасан гарагт мэдэгдсэн тухай Кореа Таймс сонин мэдээлжээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлснээр хуульч мэргэжилтэй Ли Ён Чол өмнө нь Ардчилсан нийгмийн төлөөх хуульчдын нийгэмлэгт харьяалагдаж, хүний эрх, ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө ажиллаж байжээ. Тэрбээр Но Му Хёны засаг захиргааны үед ерөнхийлөгчийн иргэний болон эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж, авлигын эсрэг тогтолцооны шинэчлэлийг удирдан хийлцсэн юм.
«Түүнийг эрүүгийн шударга ёсны шинэ тогтолцоог шуурхай бүрдүүлж, хэн ч хоцрохгүй, шударга бус байдалд өртөхгүй байхаар шударга шүүх эрх мэдлийн удирдлагыг хэрэгжүүлнэ гэж найдаж байна» гэж тамгын газар мэдэгджээ.
Ерөнхийлөгч мөн Сөүлийн бүсийн татварын газрын дарга Ан Док Су-г Татварын үндэсний албаны даргад нэр дэвшүүлжээ. Энэ албан тушаал Лим Гван Хён 10 дугаар сарын дундуур ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдсоноос хойш сул байсан юм.
Ли Жэ Мён мөн Бусаныг төлөөлж хоёр удаа парламентын гишүүн байсан, Ардчилсан намын Дээд зөвлөлийн гишүүн, ахлах хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Чой Ин Хог улс төрийн асуудал хариуцсан ахлах нарийн бичгийн даргаар томилжээ.



