Оросын бизнесийн долоо хоног 2027 оны 2 дугаар сарын 15-19-нд болно
БРИКС-ийн нэгдсэн экосистем, зохицуулалтын бодлого хэлэлцүүлгийн гол сэдэв болох юм.

Оросын аж үйлдвэрчид, бизнес эрхлэгчдийн холбооны жил бүрийн Оросын бизнесийн долоо хоног форумууд 2027 онд 2 дугаар сарын 15-19-нд болох юм гэж Интерфакс агентлаг мэдээлэв.
Татварын, боловсон хүчний, олон улсын, дижитал, техникийн зохицуулалт, санхүү, экологийн зэрэг форумууд болно гэж холбооны хэвлэлийн алба мэдээлжээ.
Гол сэдвүүдэд зохицуулалтын бодлогын сорилт, БРИКС-ийн нэгдсэн экосистемийн үндэс болох стандартчилал, бизнес ба төрийн харилцааны шинэ загвар, үйлдвэрлэлийн өсөлтөд дотоод нөөц дайчлах асуудал багтжээ.
Форумуудын дүнгээр гарсан тогтоолын зарим нь Оросын Ерөнхийлөгч оролцдог жил бүрийн их хурлын хэлэлцүүлгийн сэдэв болдог юм.
Холбооны дарга Александр Шохины хэлснээр, ирэх жилийн их хурал 3 дугаар сарын хоёрдугаар хагаст болох төлөвтэй байна.



