Эрчим хүч

Оросын түлшний хомсдолын дунд Москва мужийн томоохон шатахуун түгээх сүлжээ хаагджээ

Боловсруулах үйлдвэрүүд рүү хийсэн нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас Роснефть шатахуун худалдан авалтыг дахин хязгаарлаж эхэлжээ.

The Moscow Times1 мин унших

Зураг: The Moscow Times

Москва мужийн хамгийн том шатахуун түгээх станцын сүлжээний нэг болох Трасса энэ долоо хоногт төрд хураагдахын өмнө үйл ажиллагаагаа зогсоосныг Москоу Таймс сайт мэдээлжээ.

Москва мужид 57 Трасса станц ажиллуулдаг ЕвроТранс компани 9 дүгээр сард бондын төлбөрөө төлж чадаагүй тул төрийн өмчит Сбербанк түүнийг дампууруулах нэхэмжлэл гаргасан юм.

Мөн сард тус компанийн хэд хэдэн удирдлага, цагдаагийн өндөр албан тушаалтнууд цагдаагийн машинд зориулсан түлшийг хулгайлсан хэргээр баривчлагджээ.

Москва мужийн Эрчим хүчний яам Ням гарагт Трассагийн хөрөнгийг хураах ажил явагдаж байгааг Интерфакс агентлагт баталсан бөгөөд 1400 орчим ажилтныг ажлаас түр чөлөөлсөн байна.

Роснефть зарим бүс нутагт хот доторх станцуудад нэг удаад 30 литр, хурдны зам дагуух станцуудад 50 литр хүртэл бензин худалдаж байгаа бол Москвад нэг машинд 50 литрээр хязгаарлажээ.

Зуны улирлаас хойш Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг цохисноор улс даяар түлшний хомсдол үүсч, засгийн газар бензин, дизелийн экспортыг яаралтай хориглоход хүрсэн.

Оросын бензиний дундаж үнэ оны эхнээс хойш 16 орчим хувиар өсч, 11 дүгээр сарын 2-ны байдлаар литр нь 98 рубль, дизель түлш бараг 99.9 рубль болсон аж.

Бусад мэдээ