Оросын зэвсэгт хүчин аравдугаар сард Украины гүүрнүүдэд таван удаа цохилт өгчээ
Цохилт өгсөн гүүрнүүдийн ихэнх нь Днепр мөрөн дээгүүр гарсан Киевийн гол гүүрнүүд байна.

Оросын зэвсэгт хүчин аравдугаар сард цэргийн ачаа тээвэрлэхэд ашиглагдаж байсан Украины гүүрнүүдэд таван удаа цохилт өгсөн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд тулгуурлан РИА Новости агентлаг тооцоолжээ.
Агентлагийн тооцоогоор аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд Оросын цэргийн газар Украины зэвсэгт хүчний цэрэг, ачаа тээвэрлэлтийг хангаж байсан гүүрнүүдэд цохилт өгсөн таван тусдаа тохиолдлын талаар мэдээлсэн байна.
Яамны мэдээлснээр аравдугаар сарын 3, 4-нд Киев дэх Днепр мөрний Хойд авто замын гүүрэнд цохилт өгчээ. Энэ гүүр цэрэг шилжүүлэх, цэргийн ачааны ложистикийг хангаж байжээ.
Аравдугаар сарын 22, 27-ны өдрийн мэдээ Киевийн Өмнөд авто болон төмөр замын гүүрний тухай байсан бөгөөд яамны мэдээлснээр уг гүүрээр цэргийн ачааг дамжин тээвэрлэж байжээ.
Мөн аравдугаар сарын 2-нд яам Донбасс дахь Украины цэргийн бүлгүүдэд цэрэг, ачаа нийлүүлж байсан Киевийн Днепр мөрний авто болон төмөр замын гүүрэнд цохилт өгснөө мэдээлсэн байна.
ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов аравдугаар сарын 16-нд Ерөнхийлөгч Владимир Путинд илтгэхдээ Оросын цэргүүд стратегийн ач холбогдолтой гүүр, төмөр замын байгууламж, дата төвүүдэд цохилт өгч байгааг мэдэгдсэн юм.



