Дэлхий

Росатом Арктикт зориулсан хөлөг онгоцны эхний захиалгыг Оросын усан онгоцны үйлдвэрүүдэд санал болгоно

Хятадын NNSL компани дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулахаар шийдсэн анхны гадаад компани гэж Лихачев хэлсэн ч хөрөнгө оруулалтын бүх асуудал хараахан шийдэгдээгүй байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Мөсөн ангиллын хөлөг онгоц барих томоохон хөтөлбөрийн эхний захиалгыг Оросын компаниудад санал болгоно гэж Росатом корпорацийн тэргүүн Алексей Лихачев арваннэгдүгээр сарын 13-нд сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Хөтөлбөр усан онгоцны үйлдвэрүүдэд маш том захиалга шаардана. Энэ талаар бид хамгийн түрүүнд Оросын үйлдвэрүүдтэй ажиллаж, хамтын ажиллагааны хэлбэр, замыг тодорхойлно” гэж тэрбээр хэлжээ.

Росатом 10-15 жилийн дотор чингэлэг, задгай ачаа, ерөнхий ачаа тээврийн хөлөг зэрэг мөсөн ангиллын 40 хүртэл хөлөг онгоц бариулах шаардлагатайг Лихачев сануулсан байна.

Түүний хэлснээр, Хятадын NNSL тээврийн компани Хойд тэнгисийн замыг дамжин өнгөрөх тээвэрт ашиглах хүсэлтэй байгаагаа харуулаад зогсохгүй, дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулахаар шийдсэн анхны гадаад компани болсон байна.

“Хөрөнгө оруулалтын бүх асуудал өнөөдрийн байдлаар шийдэгдээгүй бөгөөд мөсөн ангиллын хөлөг онгоц барьж эхлэх тодорхой бизнесийн шийдвэр одоогоор алга” гэж Лихачев хэлсэн байна.

Гадаадад хөлөг онгоц барих боломжит хувилбарын санхүүгийн загвар юуны түрүүнд санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой гэж тэрбээр онцолжээ. “Гадаадын усан онгоцны үйлдвэр, компаниудаас мэргэжилтэн татахаас илүүтэй эдгээр төслийг хэрэгжүүлэхэд таатай санхүүжилт татах боломжийг ойлгох хэрэгтэй. Дахин хэлэхэд, Оросын үйлдвэрүүдтэй гэрээ байгуулах нь эргэлзээгүй тэргүүн ээлжинд байна” гэж Лихачев нэмж хэлэв.

NNSL компани Хойд тэнгисийн замаар тээвэрлэх Арктикт зориулсан зургаан чингэлэг тээврийн хөлөг ажиллуулахаар төлөвлөж, замын дагуух боомтын дэд бүтцэд хөрөнгө оруулах боломжийг судалж байгаа гэж өмнө нь мэдээлж байсан юм.

Бусад мэдээ