Дэлхий

Роскомнадзор 10 дугаар сард 2.5 мянга гаруй ДДоС халдлага няцаажээ

Хамгийн урт халдлага бараг 11 хоног үргэлжилсэн байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Оросын Роскомнадзор агентлагийн мэргэжилтнүүд 10 дугаар сард хамгаалдаг байгууллагуудын эсрэг 2.5 мянга гаруй ДДоС халдлагыг няцаажээ гэж Интерфакс агентлаг мэдээлэв.

Хамгийн хүчтэй халдлага секундэд 766.96 гигабитэд хүрч, хамгийн урт нь 10 хоног 23 цаг 44 минут үргэлжилсэн байна.

Халдлагууд ихэвчлэн Бразил, АНУ, Герман, Аргентин, Энэтхэгт бүртгэлтэй хаягаас хийгдэж, харилцаа холбооны салбарт чиглэжээ.

Мэргэжилтнүүд мөн 4 мянга 721 хуурамч нөөц, хортой програм түгээсэн 1 мянга 471 сайтыг хаасан байна.

9 дүгээр сард 3.2 мянга гаруй, 8 дугаар сард 1 мянга 663 халдлага бүртгэгдсэн юм.

Роскомнадзорын орлогч дарга Олег Терляковын хэлснээр, халдлага эсэргүүцэх үндэсний систем оны эхний 10 сард 20 мянга 115 халдлага няцаасан бөгөөд өнгөрсөн жил 21 мянга 622 байжээ.

Бусад мэдээ