Эрчим хүч

Роснефть Оросын шатахуун түгээх станцуудад түлш худалдахад хязгаарлалт тогтоож эхэлжээ

Украины дронууд компанийн хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэрт сүүлийн үед халдсаны дараа хязгаарлалт гарч байна.

Медуза1 мин унших

Зураг: Медуза

Роснефть компани Оросын бүх бүс нутаг дахь шатахуун түгээх станцууддаа түлш худалдахад хязгаарлалт тогтоож эхэлснийг Забайкалийн хязгаарын Эдийн засгийн хөгжлийн яамыг иш татан Медуза сайт мэдээлжээ.

Яамны мэдээлснээр хотын станцуудаас 30 литр, хурдны замын станцуудаас 50 литр хүртэл түлш авах боломжтой. Красноярскт нэг машинд АИ-95 бензин 30 литр, АИ-92 бензин 50 литр хүртэл, дизель түлш 100 литр хүртэл зарж, канистрт түлш хийхийг хориглосон байна.

Карелийн захирагч Артур Парфенчиков 11 дүгээр сарын 8-нд тус бүс нутагт ч мөн адил хязгаарлалт тогтоосныг мэдэгджээ. Тэнд ачааны машинд зориулсан түргэн шахуургаас 200 литр хүртэл дизель түлш авч болно.

Архангельск, Пензагийн жолооч нар болон Буриадын эрх баригчид ч Роснефтийн станцуудад хязгаарлалт тогтоосныг дуулгажээ.

Сүүлийн үед Роснефтийн хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэр Украины дроны халдлагад өртсөн юм. Тухайлбал, 10 дугаар сарын 30-нд Самар мужийн Новокуйбышевскийн үйлдвэр, 31-нд Уфа дахь үйлдвэр, 11 дүгээр сарын 5-нд Рязань мужийн үйлдвэр халдлагад өртжээ.

Бусад мэдээ