Дэлхий

Шаржа хот борооны улиралд 1100 ажилтан, 580 цистерн бэлтгэжээ

Хотыг таван бүсэд хувааж, бүс бүрт мэргэшсэн баг ажиллаж, үерийн усыг хурдан зайлуулна.

The NationalAli Al Shouk1 мин унших

Зураг: The National

АНЭУ-ын Шаржа хот хүчтэй бороо орох үед үер буухаас сэргийлж, замын хөдөлгөөнийг хэвийн байлгах онцгой байдлын төлөвлөгөөний хүрээнд 1100 орчим ажилтан, 580 цистерн, 180 хөдөлгөөнт насосыг бэлтгэсэн гэж Зэ Нэшнл сонин мэдээлжээ.

“Шаржа хотын захиргаа хотыг таван үйл ажиллагааны бүсэд хувааж, бүс бүрийг мэргэшсэн баг удирдах болсон” гэж хотын захиргааны ерөнхий захирал, Борооны онцгой байдлын дээд хорооны дарга Обайд Аль Тунайжи хэлжээ.

Борооны ус зайлуулах сүлжээг засварлаж цэвэрлэх, насос станцуудыг засварлах, ус хуримтлуулах цөөрмийг өргөтгөж, шинээр барих ажил хийгдсэн байна. Хотын захиргаа 70 цөөрөм барьж, 40 мянган ус зайлуулах суваг цэвэрлэжээ.

Техникийн үйлчилгээний газрын дарга Халифа Аль Сувайдигийн хэлснээр, хотын захиргаа өөрийн 180 цистерн, хувийн хэвшлийн 400 цистерн, өөр өөр хэмжээтэй 180 хөдөлгөөнт насос, 5 нэмэлт далангийн насос бэлтгэжээ.

Шейх Халифа бин Зайед гудамж зэрэг гол замуудад цагт 1200 шоо метр хүртэл ус зайлуулах чадалтай 9 нэмэлт насос станц суурилуулж, хонгилуудад нэмэлт насос, ус зайлуулах хоолой тавьжээ.

Үерт гацсан машиныг чирэх техник бэлтгэсэн бөгөөд иргэд цаг агаар муу үед хохирол мэдээлэх, гомдол гаргахдаа 993 дугаарт залгаж болно.

Бусад мэдээ